АН Хэнтийд Б.Гарамгайбаатарыг, Сонгинохайрханд Э.Бат-Үүлийг батламжиллаа

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал боллоо. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Эрдэнэ овогтой Бат-үүлийг, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Батхүү овогтой Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжиллаа.
Эх сурвалж: АН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ