Цар тахлаас үүдэлтэй шинэ ажлын байр бий болжээ

img

Цар тахлаас үүдэлтэй шинэ ажлын байр Литва улсад үүссэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "боломж олгох паспорт"-ыг шалгадаг шинэ ажлын байр тус улсад бий болсон байна. Одоогоор Литвад ийм ажлын орон тоо 80 орчим байгаа гэнэ.

 

"Боломж олгох паспорт " шалгагч нь  худалдааны төвүүдэд ажиллах бөгөөд иргэд коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан, шинжилгээний сөрөг хариутай, мөн эсрэг биет үүссэн гэдгийг батлах баримт бичгүүдийг шалгах юм байна. Литвад  ийм паспортгүйгээр худалдааны төв, гоо сайхны салон, олон нийтийн арга хэмжээ рүү нэвтрүүлэхгүй байгаа юм. 

 

Шалгагчдын цалин нь сард 700-1200 евро. Энэ ажлыг хийх хүмүүст өндөр шаардлага тавиагүй, ажиллах хүсэлтэй байхад л болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ