COVID-19: Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг кофе уухгүй байхыг зөвлөжээ

img

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс 2-3 сарын хугацаанд өтгөн хар цай, кофе уухгүй байхыг Оросын эмч нар зөвлөжээ. Хар цай, кофе ууснаар зүрхний цохилт түргэсдэг, харин коронавирусийн халдвар авахад нэн тэргүүнд зүрх судасны систем гэмтдэг тул ийм ундаанаас зайлсхийхийг зөвлөжээ. 

 

"Ковид туссаны дараа болон хэсэг хугацааны туршид амьсгал давчдах шинж тэмдэг ажиглагдсаар байдаг. Харин зүрхний цохилт түргэсвэл амьсгал давчдах нь бүр нэмэгдэнэ" хэмээн Оросын зүрх судасны эмч нарын холбооны зөвлөх эмч Спутник радиод өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

Харин эмчийн зөвлөснөөр ногоон цай ууж болох гэнэ. Ногоон цай нь судасны тонуст сайнаар нөлөөлдөг бодисуудыг агуулдаг гэнэ. Эмчийн зөвлөснөөр хар цай болон кофег аажмаар, өдөрт нэгээс хоёр аягаар ууж эхлэх нь тустай гэнэ. Мөн ямар ч төрлийн шингэн уухад бие тавгүйрхвэл нэн даруй уухаа зогсоох ёстой хэмээн эмч зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ