Афганистан: Америкчууд 48 онгоц, нисдэг тэргээ талибуудын гарт үлдээжээ

Афганистанаас АНУ цэргүүд гарсны дараа үлдсэн, ашиглалтын хэвийн байдалтай цэргийн 48 онгоц, нисдэг тэрэг "Талибан" хөдөлгөөнийнхний гарт орсон талаар Daily Mail сонин мэдээлжээ.
Сонины сэтгүүлчдийн онцолсноор, 2021 зургадугаар сарын сүүлээр Афганистаны арми 167 нэг техник (108 нисдэг тэрэг, 59 онгоц) -тэй байсан гэнэ. Талибууд Кабулыг эзлэхээс өмнө Узбекистан руу 24 нисдэг тэрэг гээд нийт 46 цэргийн техник нэвтэрсэн байна. Харин Америкийн цэргүүд гарахаасаа өмнө агаарын 73 техникийг ашиглах боломжгүй болгосноор талибуудад 48 нэгж техникийг "үлдээсэн" гэж сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн онцолсноор, Албани, Исланд, Люксембург, Латви, Литва, Эстони зэрэг НАТО-ийн арван орны нисэх хүчний техникээс ч их зэвсэглэл талибуудын мэдэлд үлдсэн байна.
Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сараас АНУ-ын цэргүүд Афганистанаас гарч, наймдугаар сарын 31 гэхэд сүүлчийн цэргийг нүүлгэн шилжүүлснээр АНУ-ын Афганистанд явуулсан 20 жилийн дайн дуусгавар болсон юм. Афганистан өдгөө олон улсад алан хядах байгууллага хэмээн тооцогддог, хэт даврагч "Талибан" хөдөлгөөний хяналтад орсон. Тус улсад талибуудад эзлэгдээгүй цорын ганц муж үлдсэн нь Панжшер бөгөөд энд байгаа хүн амыг бууж өгөхгүй бол дайны замаар нутгийг эзэлнэ гэж талибууд мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ