Шинээр 3805 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 3805 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 912 нь Улаанбаатар хотод, 2893 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2570 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 15 136 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 9563 хүн хөнгөн, 4241 хүндэвтэр, хүнд 1095, маш хүнд 237 хүн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ