АН: Үзэл санаа, үнэт зүйл, зарчмаа худалдаагүй хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн


АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан байна. АН-ын дарга М.Тулгат:
-АН УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. УИХ-ын АН барууны үзэлтэй жижиг, төр хувийн хэвшлийн төлөө гэсэн үзэлтэй иргэд нэгдэх цаг болсон. УИХ-д дуугарч байгаа АН-ын дуу хоолой сул байна. Үзэл баримтлалаа хамгаалах хэрэгтэй.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Үзэл санаа, үнэт зүйл, зарчмаа худалдаагүй хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн. Монголчууд 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа хулгай, авлигачийг сонгоогүй. Шинээр бий болж байгаа дарга ангийг бид нураана. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль юм. Бид дарга ангид дагаар ордоггүй.
УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүнээр дарга нарын засаглалыг нураахад хүч хүрэхгүй юм байна. Тиймээс хамтаараа нэгдэж тэмцэнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ