Коронавирус хүмүүсийн хамгийн эртний заншлыг үгүй хийнэ

img

Коронавирусийн цар тахлын улмаас хүн төрөлхтөн хамгийн эртний заншил болох гар барих мэндчилгээнээс сална гэж Британийн Рэндстад агентлагийн мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. 

 

Агентлагийн мэргэжилтнүүдийн өгүүлснээр, олон жилийн туршид ажилд авах ярилцлагын үеэр гар барих нь зайлшгүй нэг зан үйл байжээ. Харин цар тахал дэгдсэнээс хойш энэ байдал өөрчлөгдсөн байна. Ажил хайж байгаа 735 хүнээс ярилцлага авч байгаа хүмүүсийн гарыг барьдаг эсэх талаар асуухад  коронавирус тархсан үед хүнтэй гар барихыг хүсэхгүй байгаа гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 2/3 нь хариулжээ.

 

Их Британийн Засгийн газар коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээг 2020 онд боловсруулсан бөгөөд үүнд гар барихыг хориглосон заалт багтдаг юм. Тиймдээ ч найрсаг хандаж байгаагаа илэрхийлэн гар барих нь цар тахлын үед төдийгүй цаашид ч мартагдах байх хэмээн мэргэжилтнүүд үзжээ. 

 

Гар барих нь хүн төрөлхтний хамгийн эртний уламжлалуудын нэг юм. Хамгийн эртний заншил гэдгийг батлах олон баримт байдгийн нэг нь МЭӨ 855 онд болсон үйл явдлыг харуулсан ханын дүрслэл дээр гар барьж байгааг дүрсэлсэн байдаг аж. Ийнхүү түүхэнд үлдсэн, гар барилцаж буй хүмүүс нь ассирчүүдийн хаан III Салмананасарболон Вавилоны хаан I Мардук-закир-шуми нар юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гар барих угаасаа дургүй ээ, одоо бүүр ч амар боллоо
2021-09-03
гар барих дургүй угаасаа
2021-09-03
гар барих дургүй угаасаа
2021-09-03