Л.Энх-Амгалан: МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би бас шүүхэд өгнө

Монголын Үндэсний их сургуулиас хэвлэлийн хурал хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйхыг шаардсан талаар бид мэдээлсэн. Тус сургуулиас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, БШУ-ны сайдыг мэдээлэлдээ няцаалт хийхийг шаардсан юм.
Тэгвэл энэ асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.
Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй..." хэмээн мэдэгдлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ