Түгжрэлийн тухай дарга нарын хэлдэг ХУДАЛ ТОО

img

Хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэх ажлын хэсэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 шийдлийг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр эдийн засагч Д.Эрдэнэцогт А.Нямгомбо нар хэвлэлийн хурал хийлээ. Тэд төрийн албаны дунд шатны дарга нар түгжрэлийн тухай тодорхой мэдлэг, ойлголтгүйгээс үүдэн Засгийн газар, шийдвэр гаргагчдыг буруу мэдээллээр хангадаг талаар ярьж байна. Ойлголтгүй хүмүүс зөв шийдвэр гаргаж чаддаггүйгээс өнөөдрийг хүртэл түгжрэл шийдэгдэхгүй байгааг хэллээ.

 

 

“Бид нэг жилийн өмнө Улаанбаатар хотын түгжрэлийг нийтийн тээврээр шийдэх судалгааг танилцуулсан. Гэтэл энэ ажлын хэсгийн Засгийн газарт танилцуулсан мэдээлэл худлаа байна. Том тоогоор айлгаж, мөнгөтэй холбоотой сэдвээр ярьж байна. Татвар нэмье, торгууль тавьж, камер байршуулъя, шинэ машин оруулж ирь, зам тавьж гэж ярьж байна.

 

10 жилийн өмнөөс ярьсан түгжрэлийг бууруулж чадаагүйн шалтгаан нь доод, дунд шатны дарга нар Засгийн газрыг худлаа мэдээллээр хангадаг. Худлаа тоон дээр ажиллаж байгаа хүмүүс худлаа шийдвэр гаргана.  

 

Дарга нарын түгжрэлийн талаар хэлдэг худал тоо:

 

  1. Хотод 600 мянган машин түгжирдэг гэж худлаа ярьдаг. 2020 оны байдлаар нийслэлд 300 мянган машин үзлэгт орсон. Тоог хоёр дахин нэмж байна.

  2. Өрх болгон 1-4 машинтай гэж худлаа ярьж байна. Улаанбаатарт 410 мянган өрх байгаа, тэдний 150 мянган өрх нь машингүй.

  3. Сургуульдаа машинаар явдаг хүүхдийн тоо 110 000 гэж худлаа ярьдаг. Улаанбаатарын ЕБС-ийн 1-12 дугаар ангид нийт 300 000 хүүхэд явдаг. Гурван хүний нэг нь машинаар явдаг гэж худлаа ярьж болохгүй.

  4. Жилд импортоор 100 000 машин орж ирдэг гэж худлаа ярьдаг. 2020 оны байдлаар улсын хэмжээнд  50 000 машин орж ирсэн.

 

Хотод 10 000-15 000 машин түгжирч байгаа. Том тоогоор айлгаж, төрөөс тендерээр зарлаж, замын ажил явуулдаг. Замаас 4000 машиныг чөлөөлж чадвал түгжрэл 50 хувь буурна. Бид жилийн өмнө олон төрөлт нийтийн тээврээр түгжрэлийг хоёр жилийн дотор 20-30 хувь бууруулах талаар судалгаа танилцуулсан. Зөв зохион байгуулбал улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр бууруулах боломжтой" хэмээр ярилаа.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Залдаг 2 гар вэ ?:
Хил гаалийн тоо, дугаар авч буй машинууд бүгд бүртгэлтэйгээс гадна, зөвхөн хөдөлгөөний эрчим тоолж тооцоолох төхөөрөмжүүд камеруудтай болоод 10 жил болсон хотшдээ. 2020 оны тоонууд ковидын хязгаарлалтуудаас шууд хамаарч зам ч түгжрэлгүй иргэд ч үзлэгтээ ороогүй жил болсон байдымаа 2 нус минь
2021-09-04
zochin:
no shdee yugaa hutsaad bdiinbe dood deed geltgui bugd hulgaalj idej bgaa shdee unher tiim yum bol yaagd odoog boltol hariutslga arga hemjee avdguin bee odiig boltol shuude hud jujhiimaa sda
2021-09-03
duugui zail
2021-09-02
Зөв хэлжээ
2021-09-02
МАН ын дарга нар тасралтгүй хотын дарга хийсэн. МАНын дарга нар УБ хотыг ямар ч төлөвлөлтгүй байшин байруудын ширэнгэ болгосон. МАНынхан УБ хотын газрыг алга дарам үлдээхгүй зарж хувь хувьдаа завшицгаасан. Одоо иргэдийн алгын чинээ газарт байгаа гараажуудыг 1 төгиөг ч өгөхгүй арчиж нурааж хаяж байна. МАНнхан газрыг хэдэн га -гаар нь хулгайож аваад хороолол барьж болдог харин ядуу иргэн 1 гараажтай байж ч болохгүй. Газрын мөнгө хотын төсөвт орсон гэж дуулаагүй болохоор хулгайлсан гэж байгаа юм шүү. Ийм шударга ёс гэж байдагюмуу. МАНынхан хотыг түгжрэлмйн үүр уурхай болгосон. Одоо ядуу иргэн зээлэар 1приус унаж явах эрхгүй болгох гэжбайна. Дарга нарын төсвөөс голдуу авсан том жийпнүүд явж болдог ядуу иргэний приус явж болохгүй гэсэн журам гаргах гэж байна Энэ одоо МАНынхны шударга ёс уу
2021-09-02
Too hudlaa yarih bolomjgui l dee. Statistikiin gazriin toog site-nnas mon dugaar avsan mashinii toog Avtoteevrees sauuchihad bolnoo.
2021-09-02
Яг яг. ???
2021-09-02