Хүний эрхийн мэдрэмжгүй дарга

Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өнөөдөр нийтийн тээврийн автобус болон зарим зогсоолд байршуулсан "ЛГБТ" төвийн өдөрлөгийн танилцуулгын талаар өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлж байна. Нэг хэсэг нь хүний эрхийн талаас харж, хүлээн зөвшөөрч байхад нөгөө бүлэг нь буруутгах хандлагатай байна.
Харин нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ тухай олж мэдээд хүүхдийнхээ тоглоомыг хаяад зогсохгүй автобусанд наасан танилцуулгыг хуулуулж хаясанаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Өнгө хараад сэтгэл нь эвгүйрдэг дарга удахгүй борооны дараах солонгыг арилгахыг шаардах бололтой.
Хүүхдийнхээ тоглоомыг хаясан нь хувь хүний асуудал ч албаны нэр хүндээ ашиглан нийтийн тээврээс танилцуулгыг хуулуулж, хүний эрхийн мэдрэмжгүй, ялгаварлан гадуурхагч гэдгээ харууллаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ