Путиний алдааг сурагч хүү залруулжээ

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хичээлийн шинэ жилийн нээлт болсон есдүгээр сарын нэгний өдөр Владивосток хотод олимпиад, тэмцээн уралдааны ялагч хүүхдүүдтэй уулзжээ. Энэ үеэр Оросын Ерөнхийлөгч Умардын их дайны талаар ярих үедээ алдаа гаргасныг уулзалтад оролцож байсан сурагч хүү залруулжээ. 

 

"I Петр яагаад Долоон жилийн дайныг өдөөсөн бэ? Яах гэж шведүүдтэй тулалдав? Гэтэл I Петр болон XII Карлын армиудын хоорондын шийдвэрлэх тулалдаан Полтавын ойролцоо болсон. Тэд Полтавын ойролцоо юу хийж байсан юм бэ? хэмээн Путин ярьжээ.

 

Ерөнхийлөгч үгээ завсарлахыг хүлээж байсан нэгэн сурагч үг хэлэх хүсэлт гаргасан байна.

 

"Владимир Владимирович, бүдүүлэг загнаж байна гэж битгий бодоорой. Гэхдээ таны ярьсан үйл явдлыг Долоон жилийн дайн биш Умардын дайн гэж нэрлэдэг" хэмээн сурагч алдааг нь залруулсан байна. Түүнчлэн энэ дайн 1700-1721  оны хооронд үргэлжилсэн гэж нэмэж өгүүлжээ.

 

Үүний хариуд Путин "Тийм ээ, Умардын дайн шүү дээ. Залруулсанд баярлалаа" хэмээн хариулсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Байх л:
Цаас харахгүй бол нас нь явж байгаа хүн будилна штээ
2021-09-02
зочин:
полтавын тулалдаанд шведийн армийн эрлэг нь Tоргуудын морин цэрэгүүд байсан гэсэн.
2021-09-02
СУРГУУЛИЙНХ НЬ ЗАХИРАЛ СҮҮЛД НЬ 'ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛДААГ ЗАСЧ ЗАЛРУУЛДАГ ХЭН БЭ, МУУ БӨӨС ЧИНЬ' ХЭМЭЭН ЗАГНАСАН ГЭДЭГ
2021-09-02