Гадаадын иргэдийг гар утасны аппликэйшнаар бүртгүүлэх боломжтой боллоо

img

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан “E-Immigration” гар утасны аппликэйшний андройд хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ. Тус аппликейшнийг ашиглан гадаадын иргэдийг бүртгүүлэх, Гадаадын  иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн шинэ мэдээ, мэдээлэл авах боломжтой юм.

 

“E-Immigration” аппликэйшн нь англи, орос, хятад, солонгос гэсэн 4 хэлний сонголттойгоор бүтээгдсэн байна.

 

Аппликэйшн татах цахим хуудас: https://immigration.gov.mn

 

Эх сурвалж: ГИХГ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ