Өнөөдөр газарзүй, нийгэм судлал, орос хэл, химийн хичээлээр ЭЕШ үргэлжилнэ

Коронавирус халдварын улмаас шалгалтад оролцоогүй шалгуулагчдаас авах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр эхэлсэн. Тодруулбал, наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид өнөөдөр шалгалтад хамрагдаж байна.
Коронавируст халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож чадаагүй шалгуулагчдаас авч буй Элсэлтийн ерөнхий шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байна. Шалгалтад улсын хэмжээнд нийт 220 шалгуулагч хамрагдаж байна. Тус шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон БСУГ, БҮТ-д ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулсан. Шалгуулагчид анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх ба хэмжээст оноог шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдээлэх гэнэ.
Өнөөдөр газарзүй, нийгэм судлал, орос хэл, хими хичээлээр шалгалт үргэлжилнэ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ