Энэ сарын 10, 11-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй

img

 

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос коронавирусийн халдварын тохиолдол олон батлагдаж байгаа аж. Иймд БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу 9-р сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй гэнэ. Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг МИАТ ТӨХК-өөс зөвлөлөө. 

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ