Хятадын телевизээр эмэгтэйлэг эрчүүдийг харуулахыг хоригложээ

img

БНХАУ-ын эрх баригчид боловсролын салбарын өөрчлөлтөд ихээхэн анхаарч, хүүхдүүдийн ачааллыг бууруулах, гэрийн даалгаврыг цуцлах, хүүхдүүдийг компьютер тоглохыг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч байлаа. Харин энэ удаад телевизээр гарах нэвтрүүлэгт цензур тавьж эхэлсэн байна.

 

Тодруулбал, БНХАУ-ын эрх баригчид эмэгтэйлэг төрхтэй эрчүүдийг телевизээр гаргахыг хориглосон байна. Энэ талаарх  мэдэгдлийг Хятадын Үндэсний радио, телевизийн удирдах газрын цахим хуудсан дээр пүрэв гарагт байршуулжээ.

 

Мэдэгдэлд "эмэгтэйлэг" төрхтэй эрчүүд болон гоо зүйн хэм хэмжээнээс хэлбийсэн бусад зүйлсийг телевизээр дамжуулахыг шийдэмгий таслан зогсоох" болон шоунд оролцох жүжигчдийн сонголт, тэдний "хувцаслалт, нүүр будалт болон үйлдэл"-ийг хатуу хянах шаардлагатай хэмээсэн байна.

 

Түүнчлэн, телевизээр баян чинээлэг амьдралыг харуулахгүй, хувийн амьдралыг шүүхгүй байхыг сануулсан бөгөөд энэ нь БНХАУ-ын үнэт зүйлстэй зөрчилдөнө гэж эрх баригчид үзжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zocnin:
Hoshin shogiin jujigcndiin egtei diruud hogjiltei hedii cn niigemd ercnuud ni emegteileg bolood bgaag ankhaarmaar bna
2021-09-04
Аав:
Айлын хүүхдүүд ийм айхтар
2021-09-03
Mash zuv
2021-09-03
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-03