О.Батбаяр: Баянхонгорт найранд оролцсон 39 хүнээс халдвар илэрсэн

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.Батбаяр:
-Иргэд халдварыг гэр бүлийн орчинд авч байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хариуцлагагүй гишүүн хоолны газар орж, албан газар амны хаалтаа авч байгаа. Тухайн хариуцлагагүй гишүүн гэр бүлийнхэндээ, вакцингүй хүүхдүүдэд халдвар тарааж байна. Дотор орчинд хэзээ ч битгий амны хаалтаа аваарай. Энэ нь “Дельта” хувилбараас хамгаалах хамгийн зөв шийдэл.
Мөн иргэдийн хариуцлагагүй байдлаас болж намрын цагт хурим найр нэмэгдэж байна. Баянхонгор аймагт найранд оролцосн 39 хүн халдвар авсан тохиолдол гарлаа. Иргэд, олон нийт “Дельта” халдварын үед хурим, найр хийх гэж байгаа бол урьсан зочин, гэр бүлээ ч эрсдэлд оруулж байна. Үүнийг орон нутагт болон нийслэлд бүрэн зогсоох шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор УОК-т энэ асуудлыг танилцуулсан. Шийдвэр нь өнөө маргаашгүй гарах байх.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ