С.Жавхлан: Миний зан, зарчимд нийцэхгүй учир АН-аас гарч байна

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-УИХ-ын нөхөн сонгуульд намайг дэвших гэж байна гэсэн мэдээлэл гарсанд гайхсан. Би УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй. Миний хувьд маш их хүсэлт ирж байна. Миний хувьд "Хамаг Монгол" төслийг хэрэгжүүлсэн байдаг. "Хайртай Монгол", "Дэлгэсэн тэрлэг шиг Монгол" төслүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Соёлын биет бус өв, мартагдсан зүйлээ сэргээн хойч үедээ өвлүүлэх зорилгоор явдаг залуу гэдгийг та бүхэн мэднэ.
АН маань маш их хэрүүл уруултай. Хэрүүлтэй айлаас зөв шийдэл гардаггүй учир нь өнөөдөр АН-аас гарч байна. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учир АН-аас гарах гэж байгаагаа зарлаж байна. Цаашдаа өв соёлоо сэргээх, уран бүтээлээ хийхээр АН-аас гарч байна. Би гомдоод гарсан юм биш. Гомдсон бол шууд хэлчихдэг хүн. АН-аас гарах болсоноо мэдэгдсэн хүсэлтээ би бичсэн байгаа хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ