Шинэ Зеландад халдлага гарчээ

img

Есдүгээр сарын гуравны өдөр Шинэ Зеландын Окленд хотод нэгэн дэлгүүрт зэвсэгт этгээд  халдаж, хүмүүсийг шархдуулжээ. Энэ талаар тус улсын Үндэсний цагдаагийн газрын цахим хуудсан дээр мэдээлсэн байна. 

 

Хэргийн улмаас зургаан  хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан илрүүлж, түүнийг бууджээ. Одоо дэлгүүрийг цагдаа болон аврах албаны хүчээр хамгаалж, ойрын гудамжуудыг бүсэлсэн байгаа бөгөөд хэргийг шалгаж байгаа аж. Энэ хэргийн дараа Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдэл хийхдээ "халдлага" хэмээн нэрлэсэн байна.

 

"Өнөөдөр экстремист Оклендэд алан хядах ажиллагаа үйлдлээ. Энэ бол хэрцгий халдлага, ямар ч гэм зэмгүй шинэ зеландчуудын хувьд ямар ч утгагүй" хэмээн Шинэ Зеландын Ерөнхий сайд мэдэгджээ. 

 

Нью-Зеланд Херальд сонины мэдээлснээр, халдлагын улмаас шархадсан гурван хүний биеийн байдал хүнд, нэг хүнийх нэн хүнд байгаа бол хоёр хүний биеийн байдал дунд зэрэг байгаа гэж эмч нар мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ