ФОТО: Бэнкси 9 шинэ бүтээлээ танилцуулжээ

img

Бэнксигийн шинэ бүтээлүүд Английн есөн хотын барилгын ханан дээр бий болжээ. Чухамхүү түүнийг бүтээсэн гэдэгт хүмүүс эргэлзэхгүй байхын тулд Бэнкси Инстаграм хуудсандаа дүрс бичлэг оруулсан байна.

 

Бэнкси гэдэг нь улс төрийн идэвхтэн, найруулагч, гудамжны урлагийн андерграунд зураачийн нууц нэр юм. Тэрбээр бүтээлүүддээ зохиогчийн эрх авдаггүй. Бэнксийн 25 бүтээл Германы Вайлбург дахь үзэсгэлэнд дэлгээтэй байдаг аж.Түүний "Одоо шоолж л бай, гэхдээ нэгэн цагт бид та бүхнийг захирна" нэртэй зураг энэ оны тавдугаар сард Нью-Йоркийн дуудлага худалдаагаар хоёр сая гаруй ам доллараар зарагдсан юм.

Дуудлага худалдааны эцсийн өртөг нь 1,7 сая ам.доллар болсон бөгөөд нэмэлт төлбөрүүдийг төлснөөр зургийн шинэ эзэн 2,07 сая ам.доллар төлөх ёстой аж. 2002 онд бүтээсэн, 76х102 см хэмжээтэй, хатуу цаасан дээр зурсан энэ зургийг өмнөх эзэн нь 2007 онд авч байжээ.

1. Эдмиралти Роад, Грейт Ярмут, Норфолк.

2.  Горлстон, Норфолк


3. Мол, Кромер, Норфолк


 

4. Николас Эверитт цэцэрлэгт хүрээлэн, Олстон-Брод, Саффолк

5.  Кэтуик Вэй, Лоустофт, Саффолк

 


 

6. Линкс Хиллз, Лоустофт, Саффолк


 

7. Гуанок Плейс, Кингз Линн


 

8. Ландон роуд, Лоустофт


 

9. "Тосгон", Грейт Ярмут


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ