Дархлаажуулалтын цэгүүдэд халдваргүйжүүлэлт хангалтгүй байжээ

img

 

Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  дархлаажуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, орон нутгийн хэмжээнд 10 аймгийн вакцинжуулалтын 12 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд дархлаажуулалтын явцад урвал, хүндрэл бүртгэгдээгүй байна.

 

Харин нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын 8 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, эм тарианы хангамж дутагдалтай, биологийн шингэн асгарсан үед цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх цомоггүй, хүлээлгийн хэсгийг зохион байгуулаагүй, халдваргүйжүүлэлт хангалтгүй байв. Илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр хангасан байна. Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй гэнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ