Улаанбаатарт цас орохгүй 24 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө 33-35 градус, Яармаг-Сонгины орчмоор 42-44 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Төвийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24  градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ