Нийслэлийн өмч эзэмшигч байгууллагын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

img

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн өмчийг эзэмшигч байгууллагын удирдлагуудтай байгуулсан гэрээг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 09 дүгээр сарын 03-ны өдөр байгууллагын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Уулзалтад 774 байгууллагын төлөөлөл оролцов.

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн НИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ын дагуу энэ ажлыг зохион байгуулж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ