Д.Сумъяабазар: Яармаг толгойны өвчин болж байна

img

 

Өнөөгийн Улаанбаатарын хот төлөвлөлтийн хамгийн том алдаа нь Яармаг болов. Эмх цэгцгүй, дэд бүтэцгүй хотыг хэрхэн байгуулж болдгийн бэлэн жишээ бидний өмнө байна. Нэгэн цагт нийслэлийн хамгийн сэлүүхэн газар байсан Нисэх, Яармаг хэдхэн жилийн дотор бетонон барилгын ширэнгэ болов. Ямар ч эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй, дэд бүтэцгүй, сургууль, цэцэрлэггүй. Хамгийн эмгэнэлтэй нь хотын төвийг чиглэсэн ганцхан замтай. Тэр нь өглөө, оройгүй түгжирч, цэвэр агаартай, сэлүүхэн, түгжрэлгүй гэж Яармаг руу нүүсэн иргэд одоо үгээ хэлж, үсээ зулгааж байна. Өглөө 06 цагт гэрээсээ гараад 08 цагийн ажилдаа амжиж ирж чадахгүй, зам дээр түгжирдэг болоод удлаа. Сургууль цэцэрлэггүй, ямар ч үйлдвэр үйлчилгээгүй, ажлын байргүйн улмаас тэнд амьдардаг хүн бүр хүүхдээ сургаж, өөрөө ажиллахын тулд хотын төвийг чиглэдэг. Ингэж түгжрэлийн сонгодог жишээ болсон Яармаг зөвхөн иргэдийн бус хотын дарга Д.Сумъяабазарын ч толгойн өвчин болоод буйг тэрбээр цахим хуудсандаа бичжээ.

 

Хотын дарга Д.Сумъяабазар “Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлт дээр том алдаа гаргасан.Шинэ хотын төв (Land Mark) гэж олон жил хадгалж байсан газраа буруу төлөвлөж, эмх цэгцгүй болгосон. Тухайн үед хариуцаж байсан дарга нарын зах хязгааргүй шуналаас үүдэлтэй. Толгойны өвчин болж байна” хэмээн жиргэжээ.

 

Тэгвэл хотын даргад Нисэх, Яармаг зөвхөн эхлэл гэдгийг хэлье. Үүний цаана буюу Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахаар Засгийн газрын сайд нар ярьж байна. Тооцоо судалгаа нь гарч, дэд бүтцийн ажлыг нь хийж эхэлсэн тухай ч мэдэгдэж байв. Тэгвэл тийш чиглэсэн хөдөлгөөн мөн л Яармагийн ганц замаар явна. Тэдний ачаалал нэмэгдэхээр Яармагийн замын ачаалал толгойны өвчин болоод зогсохгүй нь мэдээж. Жинхэнэ тэг зогсолтыг харуулах биз ээ.

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хахаха
2022-06-20
хотод өссөн хотын амьдрал мэддэг хүн л хотын амьдралын жаргал зовлонг ойлгоно. Яармаг бол үнэхээр хэцүү болсон. Сумьяагийн шаналах зөв асуудал шүү
2021-09-09
chultem:
Nuhen garts hii yarmagt ugasa oor za tawih ch gazr bhgui hoinoo gol urdaa uul iim gazar uhsenee hiij shawaad baidiinbe niitiin teewriin heregselee shinechil atusnii chiglelee nem tgd bas yaarmagiin 2r buudliin haraldaa tuul gol deeguur gvvr barina gj barag 10n jil ulger yrila teriigee hii nowshnuudaa ajil surguulida ywhad uneheer hetsuu buhimdaltai bna
2021-09-08
banzragch:
sainuu zvgeerl yaarmagshg saihan hed hedn zam tawichh uhaanii dalainuuda ard irgedchin uursduu zamaa dagaad taanaraas yuch guilgui amidraad ywchhn bitiil ahin tahin setleed mungu vreerei uhaanii dalaainuuda min
2021-09-08
Аагий:
Зогсоолоо том замаа өргөнөөр хий
2021-09-08
Д.Энхтуяа:
Өглөө 6.30 гэж гараад сургууль дээр чүү ай 7.45 д ирж байна шүү. Бөглөрөл гэж авах юм алга. Өглөө, өдөр, орой бас амралтын 2 өдөр ялгаагүй л бөглөрч байдаг болсон. Ядангуяа тэр Буянт-Ухаа цогцолборын уулзварыг 4 замын уулзвар болгоод өгөөсэй дөө. Яармагийн тэр олон гэрлэн дохиог багасгаж гүүрэн гарц тавиад өгдөг бол ч түгжрэл буураад л ирнэ дээ.Нөгөө манай тойргоос гарсан эрхэм гишүүд тэр замаар явдаггүй болохоор мэдэх ч үгүй суугаа байлгүй дээ.
2021-09-08
Irgen:
Hottuluvlultuur hymyysee syrgaachee.Syrsan hymyysee bag bolgood ajlyylaachee.Hyyhed maani tugssun ajilgyi l bn.
2021-09-08
Зочин:
Су.Батболд гэж нөхөр энэ байдлыг бий болгоод алга болсон доо
2021-09-08
Tuvshuu:
Odoo tegeed andlaliin urguu shigee xotiin zaxirgaagaa nuraax uu, tvgjeeg importiin mashinaa bagasgaj niitiin teewree sain hugjvvlj baij l shiidne tvvnees xihneen saixan zam bariad nemergvi
2021-09-08
Zochin:
Uy uyiin mungund hahaj uhsen hotiin darga nar gazriin albniihan l buruutai edniig shorond ni hataa hereg huuchirdaggui gedeg bizdee huun heleltseh hugtsaag erh medel alban tushaal vilgal hun ami ulsiin bolon busdiin umch tanhai deerem eh ornii esreg gemt hereg daramtiin hereg deer uilchildeggui bolgo muu heleed baidag hytad chini ehleed zamaa daraa ni tsahilgaan dulaanaa shiideed barilgaa eheleed ar deer ni humuusee zuudiin manai mangaruud bol zuvhun l gadna dotniihnii mungu ugaah gej l heregtei hereggui baishin bariad baigaan tegeed tuund ni jiriin irgen orj haragdaach hulgaichuudiin gar hul blok blok davhar davhraar ni avaad tureesleed munguu ugaagaad baigaan uuniig tagnuul tsagdaa shalgah l heregteidee
2021-09-08
Ард:
Хэдэн мянган айл суурьшуулчихаад зай завсаргүй олон барилга нэг ч улсын сургууль цэцэрлэг байхгүй хувийн сургуульгэх мөнгөний шуналтангууд дүүрчихсэн
2021-09-08
Гана:
Ер нь манай улсд цэгцтэй юм гэж ер алга бүх зүйл нэг л замбраагүй
2021-09-08
Иргэн:
МАЛ улстөрчид УБ хотыг байтугай гүрэн улсыг баллаж дууслаа
2021-09-08
Хахаха
Та нарт зориулаад гүүр бариад байна гэж юу байхав ташилт руу явж амьдар тэнд түгжирдэггүй юм
2021-09-08
Яармагийн түгжрэл хүннү моллоос эхэлдэг байсан энэ жил бүр сансар худалдааны төвөөс эхэлж байгаа. Хэд хэдэн явган хүний замыг хаагаад гүүрэн гарц хийчихвэл түгжрэл хамаагүй багасна.
2021-09-08
Шинэ суурьшлын бүсдээ улсын сургууль цэцэрлэг хангалттай барьчих тэгэхээр хотын төв рүү хүүхдээ хүргэж өгөх гэж түгжрэхээ байна. Мөн туул гол дээгүүр дахин холбосон гүүр барь. Эхний ээлжинд. Дараагийн ээлжинд тусгай замын автобусны замаа гаргаж барь тэгсэн тохиолдолд түгжрэлээс сална даа.
2021-09-08
Та нарт зориулаад гүүр бариад байна гэж юу байхав ташилт руу явж амьдар тэнд түгжирдэггүй юм
Яг тийм.
2021-09-08
Er ni olon hvn ongotsnoosoo hotsrohoor bolloo shvv tsaashid
2021-09-07
Наран:
Газар олгохоосоо өмнө зам дэд бүтцээ шийдээд блок болгож хороолол бүрийнх нь зураг төслийг шалгаж хийхэд яадаг бнаа. Толгой муутай төрийн албан хаагчид, шуналд идэгдсэн үе үеийн хотын дарга нартай хариуцлага тооц. Дээр нь бас Дархан цаазтай гэсэн Богд уулын ам болгонд байшин бариад байдаг нь ямар учиртай юм бэ? Шудрага ёс хаа бнаа? Дээр нь Зайсан, цэнгэлдэхийн газрыг хэсэгчилж зараад дууссан нөхдүүд жижиг Сүхбат аварга мэтийн шуналын тулмуудтай хариуцлага тооцмоор байх юм. Хэсэгчилж зараад зам барих ямар ч газаргүй болгосон. Новш юмаа, нээрээ.
2021-09-07
Яг тийм.
хохирогч:
ийм болгосон дуракууд амьд арзайгаад л байж байгаа шүү ясыг нь цайтал хариуцлага тооцохгүй бол дараа дараагын дуракууд бүр л дордуулна
2021-09-07
Иргэн:
Төлөвлөлтгүй газар өгсөн хүмүүсээр хохирлыг энэ барагдуулдаг болбол замбараагүй газар олголт газрын наймаа зогсох байхдаа
2021-09-07
Нийслэлийн иргэн:
Ийс болгосон хумуус нь байгаа ш дээ. Хотын уе уеийн дарга нар ш дээ. БИЛЭГТ, МУНХБАЯР,БАТБАЯР, БАТ УУЛ, БАТБОЛД, АМАРСАЙХАН нар ш дээ.
2021-09-07
Parallel zamgui bol bottlenck boloh n todorhoi bui za
2021-09-07
Хотын захиргаа болон харьяа дүүргийн газрын алба чинь хот төлөвлөлт гэдэг гол юмаа хариуцах ёстой биз дээ? Зам тавих газрууддаа газар олгохгүй байх гэдэг үндсэн юмаа хийхгүй юм бол бүхэл бүтэн бүтэц байгаад яах юм бэ?
2021-09-07
Зочин:
Хохино заа мөнгө бодож газар өгөөд бай заа. Газар хөдлөлт гамшиг гарвал орох гарц хаана бгаа юм бэ.Мэргэжлийн хүний үгийг сонсоно гэж байхгүйн хар гай штээ.
2021-09-07
Ghs:
Энэ хүрлэгэр хар эрчүүд чинь яг үнэндээ хужаа эрчүүдээс хөгийн амиа бодсон хулгайч нар байдаг. Ялангуяа хөдөөний угшилтай бөх морь сонирходог бол эрх мэдэл рүү ойртуулах ч ёсгүй юм. Сумъяабазар дарга хотод өссөн тул ойлгоод халаглахд байгаа байх. Монгол эрчүүд бол бүтэхгүйэ.
2021-09-07
Зочин:
Алдаа гаргасан дарга, сайд, ерөнхий төлөвлөгч, газар олгогч, тусгай зөвшөөрөл олгогч, нөлөөлөгч УИХ-ын гишүүн, хахууль авагч нарыг шийтгэ, ажлаас нь өөрчил, дахин төрийн болон үйлчилгээний албанд бүү ажиллуул, бүү сонго.Хохирлыг нь нөхөн төлүүл.
2021-09-07
Yarag zam ugaasaa tugjrene bugd A busruu yawj bgaa uchraas A ni zogsoolgui uchraas mashinii ursgalgui bugluruu uusne!
2021-09-06
Үнэн шүү яаралтай алдаагаа засчих боломж одоохондоо байнаа
2021-09-06
Эргүү малнуудаа инженеруудээр баг бүрдүүлээд тэрийг нь хотын дарга удирдаад шийдвэр гаргаад явчихаач.
2021-09-06
Yaahav 1,2 shine ug ugsiin sandaa nemseniigee buruu ashiglaj bgam
2021-09-06
Zochin:
Yarmag 4r stants ruu guur taviachee.shiidej chadahgui bol zaigaa tavi
2021-09-06
Хөшигийн хөндийд ус байхгүй. Ямар аргаар усны асуудлаа шийдэх юм бол.
2021-09-06
Сумъяабазар өөрөө энэ түгжрэлд анхааралаа хандуулахгүй байна
2021-09-06
иргэн:
хүссэн хүсээгүй хан уул, хатан туул хоёртоо хашигдаж төлөвлөгдөнө тэрэнд шийдэл гаргах ёстой болохоос худлаа шалтаг тоочих шаардлагагүй. явган гарц давхар эргэлтүүд мөн хөндлөн урсгал тухайлбал яармаг-гурвалжин, богд уулын замаас 19 г.м шийдлүүд хийгдэх хэрэгтэй
2021-09-06
САНАЛ:
ЯАРМАГТ ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦ БАРЬ 4, 5-ЫГ БАРЬ. ГЭРЛЭН ДОХИОГҮЙ БОЛНО. МАШИНЫ УРСГАЛ НЭМЭГДЭНЭ. БОГД УУЛЫН ЭНГЭРИЙН ЗАМЫГ ӨРГӨТГӨЖ, ШИНЭЧИЛ. III, IV ЦАХИЛГААН СТАНЦЫН ДУНДУУР ТУУЛ ГОЛЫН ДЭЭГҮҮР ГҮҮР ТАВИАД ТАВАН ШАРААС ЯАРМАГ ХҮРТЭЛ ЗАСМАЛААР ХОЛБОХ НЭГ ГАРЦ БАЙНА.
2021-09-06
Майдар, шинэ зуун мод хот барина гэж солиорч байхаар одоо байгаа УБ аа хөрөнгө хаяад аятайхан болгох гэрэгтэй шүү дээ Оюулзгана саадаа
2021-09-06
Ядаж л хятадууд голдуу эзэнтэй хахуулиар олгогдон цаадуул нь шаглаж байгаа үлдсэн барилгажаагүй газруудаа дахин харж сургууль цэцэрлэгүүдийг нилээд олныг байгуулах зорилт тавьж гол доогуур дээгүүр хөндлөн чиглэлтэй 2-3 зам гүүрийг барьж байж энэ зовлонгоос гарна даа өөр гарцгүй
2021-09-06
Иргэн:
МАН+АН -ын шаарнууд 30 жилийн дотор төлөвлөгөөтэй, бодлоготой ганц ч юм хийж чадаагүйгийн нэг баталгаа. Идэж уухаа л урьтал болгосон доо.
2021-09-06
Ажил хиймээр байнаа дарга цэрэг болж тоглодгоо болъёоо:
Хөрөнгө мөнгийг нь өөрсдөө гаргаад хөшигтийн нисэх буудлаас метро тавиад өгье гэж байхад УБХК-н эргүү Баярчимэг нь ойлгож ядаад явуулсан ш дээ. Ийм эргүү энгийн юм ч ойлгодоггүй багтай Сумъяабазар олигтой юм шийдэж чадахгүй байсаар 2024 болох нь дээ яаана даа. Уул нь хотдоо хэрэгтэй ажил хийх улс төрийн бяр нь байгаад байдаг. Баг нь ажлаа хийж чаддаггүй ээ. Хайран цаг хугацаа
2021-09-06
Гомбо:
Гадны хотууд голын эрэг дагасан riverside dr гэх ч юм уу замтай гудамж заавал байдаг. Оросууд ч набeрeжная гээд гудамжтай байдаг. Голын 2 талын даланг том замууд болгох
2021-09-06
Гомбо:
Гадны хотууд голын эрэг дагасан riverside dr гэх ч юм уу замтай гудамж заавал байдаг. Оросууд ч набeрeжная гээд гудамжтай байдаг. Голын 2 талын даланг том замууд болгох
2021-09-06
Бөхчүүд л газар авч хотхон хотхоноор нь барилга барьж байгаа юм байна лээшдээ.
2021-09-06
Тэд ирээд хот орох гэсээр байтал виз нь дуусаад замаасаа буцна
2021-09-06
Б.Ялалт:
Надад нэг боломж олгооч би энэ хотыг жинхэнэ хот шиг хот болгоод өгье. Манай удирдлагууд гэж ухаанаа олох гэж мунгинасан улс л байх юм. Сайн хот төлөвлөгч байх гэснээс сайн удирдагч захирагч байхыг хүсье. Багаа сайн бүрдүүлээрэй сайн хүмүүсээр…!!!
2021-09-06
Бат-Үүл энэ Нисэхийн шинэ замыг бариулсан хүн нь , тэрнээс асуу яахаа
2021-09-06
Наад бөк чинь ойлгохгүй ээ??
2021-09-06
Иргэн:
Odoo yuahyy com
2021-09-06
Иргэн:
Тэр иСу Батболд гэгч хулгайчийг олж асуугаач .Одоо гадаадын жуулчин 400 саяыш авна гээ биз дээ Тэр жуулчид чинь Яармагийн замаар яаж ирэх юм
2021-09-06
Тэд ирээд хот орох гэсээр байтал виз нь дуусаад замаасаа буцна
Shuuh:
хотын төвөө хурдан нүүлгэчих яармагруу.хотын төвийг яармагруу нүүлгэхгүй гэж эсэргүүцдэг ганц хүн нь өөрөө шүү дээ сумбазар.юм бүхэн чиний санаснаар болно гэж юу байхав.хотын төв нь яармагийнхаа байранд орчихвол асуудалгүй шүү дээ.толгой муутай сумяа яаж зохицуулж чалах вэ дээ.толгойгоо өвтгөөд байж бай
2021-09-06
Зочин:
Замаа нэмж тавь, гүүрээ нэм
2021-09-06
Зочин:
Аливаа ажлыг ялангуяа хот төлөвлөлтийг сайд нар ярьж шийддэггүй юмаа Сумьяабазар аа? Энэ чинь алдааны эхлэл. Байгаа боломж, ирээдүйн эрэлт хэрэгцээг шинжлэх ухаанчаар үнэлж сдалж дүгнэсний дараа ажил эхлэх ёстой болохоос юм мэдэхгүй шахааны хэдэн сайд нар юугаа ряьж шийдэх юм бэ? Тэдний нүдэнд мөнгө идэх уух хэмжээ нь л харагдахаас зорилго, хийх ажил, боломж, байгаа нөхцөл байдлын талаар түй ч мэдэхгүй л бурцгаадаг энэ зуршлаа болиогүй цагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд яг л ЯАРМАГ шиг үлдэцтэй байх болно.
2021-09-06
Наад бөк чинь ойлгохгүй ээ??
Монгол:
Баянзүрх 26 р хороо бас байна.
2021-09-06
Э
2021-09-06
зочин:
Ландмарк - тухайн байршил, дүүргийн танил, онцгойрох барилга байгууламж л байдагсан, юун шинэ төв бэ, шинэ түгжрэл гэчихгүй
2021-09-06
Yaahav 1,2 shine ug ugsiin sandaa nemseniigee buruu ashiglaj bgam