Оюуны өмчид халдсан сайтын эздийг баривчилж эхэллээ

img

Интернэт  дэх томоохон сайтуудын нэг болох файл шэйрлэх буюу файл түгээх үйлчилгээ үзүүлдэг megaupload.com сайт  хаагдсан байна. Сайтыг үүсгэн байгуулагч буюу эзэмшигч Kim Dotcom буюу Kim Schmitz -г  өөрийнх нь Аукланд дахь цайзаас баривчилжээ. Энэхүү ажиллагааг АНУ болон Шинэ Зеланд нийлсэн 70 цагдаагийн хүчээр 10 гаруй хувийн эзэмшилд нэгэн зэрэг явуулсан бөгөөд сайтын маркетингийн албаны дарга, ерөнхий инженер буюу хамтран үүсгэн байгуулагч зэрэг хүмүүсийг хууль бусаар оюуны өмчийг тараасан гэдэг үндэслэлээр баривчилсан байна. Хэдийгээр АНУ -н Justice Department -н хэлж буйгаар энэ нь одоо конгрессд өрнөж байгаа SOPA болон PIPA -н тулаантай хамааралгүй гэж байгаа авч энэ үйлдэл нь хэрвээ SOPA болон PIPA батлагдвал олонхи сайтуудын ирээдүй хэрхэн харлаж болохыг үзүүллээ гэж хэлж болно. Ким Дотком баривчлагдахдаа "Бидэнд нуух зүйл юу ч байхгүй" гэж хэлжээ. Шүүх хурал ирэх даваа гарагт үргэлжлэх бөгөөд Megaupload болон тэдний өмч хөрөнгө, эзэмшигч болон тухайн сайтын 150 сая бүртгэлтэй хэрэглэгч чухам хэрхэхийг таамаглах боломжгүй байна. Megaupload сайтын үндсэн үйл ажиллагаа нь хэрэглэгчээс хэрэглэгчид чиглэсэн буюу хэрэглэгч нь файлыг тэдний вэб дээр байршуулан, байршуулсан холбоосоо татах холбоос болгон бусдад түгээх боломжийг олгодог сайт юм. Тэр ч утгаараа хууль бусаар тарсан кино, дуу, тоглоом гэх зэрэг файлуудыг хэрэглэгчид тухайн сайтанд их хэмжээгээр байршуулдаг бөгөөд татах линкийг тараадаг байна. Гэхдээ энэ нь тухайн компани хууль бус үйлдлийг дэмждэг гэсэн үг биш юм. Хэрвээ хэн нэг нь тухайн файлыг хууль зөрчсөн гэж мэдэгдвэл сайт линкийг болон файлыг өөрийн серверээс устгаж өгдөг юм. Гэсэн хэдий ч Justice Department уг сайтыг буруутайд үзэж тэдэнд маш их хэмжээний торгууль болон эзэмшигч Ким Дотком хэд хэдэн зүйл ангиар нийт 20 жилийн хорих ял оноохоор байгаа юм. Хэрвээ даваа гарагт өрнөх шүүх хурлаар тус сайтыг буруутайд тооцох юм бол интернэтэд байрлах асар олон файл түгээгч сайтуудыг мөн адил ирээдүй угтан авна гэдэг нь ойлгомжтой юм. Түүгээр ч зогсохгүй SOPA болон PIPA конгрессээр батлагдсанаар энэ мэтчилэн олон сайтуудыг амийг нь таслаж эзэмшигчид нь бөөн бөөнөөрөө АНУ -ын шоронгуудыг дүүргэх  нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bich geseng er ni bol ed share hiih bolomj olgodogooroo buruutna hervee ene meteer sopa pipa demjigdevel er ni uildverlegch kompanuudal bayjina harina mungugui bid nar chine hack dsan ium oloj ogt harahgui ni baina shuu de er ni oilgoj bga biz dee tiimees buruul gej bodoj baina
2012-11-04
bi huwidaa ene SOPA PIPA.g demjihku bna!
2012-01-23