Модны 2-ын замыг маргаашнаас хаана

Модны 2-ын замыг маргаашнаас эхлэн 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ. Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж, эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн энэ замын хөдөлгөөнд оролцохдоо зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ