Израильд Сиамын ихрүүдийг салгах ховор мэс засал хийжээ
Израилийн мэс засалчид дагзаараа нийлж төрсөн, ой гарантай хоёр охиныг салгах мэс засал хийжээ. Энэ мэс засал дэлхийд нийт 20 орчим хийгдсэн бол Израильд анх удаа энэ төрлийн мэс заслыг хийж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, мэс засал 12 цаг үргэлжилсэн бөгөөд Израиль болон бусад орнуудаас ирсэн олон арван мэргэжилтэн оролцсон байна. Мэс засал хийхээс хэдэн сарын өмнө охидын толгойнд арьсыг сунгахын тулд байнга үлээдэг нийлэг тусгай уут суулгажээ. Ингэснээр мэс засал хийж салгасны дараа гавлын ясыг бүрхэх нэмэлт арьс үүсгэсэн байна.
Эмч нар мэс заслыг төлөвлөх үедээ охидын толгойг бүхий л талаас нь нарийвчлан харахын тулд 3D загварчлал ашиглажээ. ВВС агентлагийн мэдээлснээр, охид хагалгаагаа амжилттай давсан, одоо биеийн байдал нь дээрдэж байгаа гэнэ. Охид өөрсдөө амьсгалж, идэж, мөн нэгнээ харж чадаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ