Каддафигийн цогцосны үлдэгдлийг аль-каддафа омгийнхонд өгнө

img

2011 онд хөнөөгдсөн Ливийн Ерөнхийлөгч агсан Муаммар Каддафигийн цогцосны үлдэгдлийг аль-каддафа омгийнхонд хүлээлгэн өгнө гэж Мисурат хотын зүтгэлтнүүд мэдэгдсэн талаар RT суваг мэдээлжээ. Цогцосны үлдэгдлийг хэзээ хүлээлгэн өгөх, мөн хэрхэн оршуулах талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Муаммар Каддафи, түүний хүү Мутассим, Батлан хамгаалахын сайд Аба Бакра нарыг Сирт хотод алагдсаны дараа тэдний цогцосны үлдэгдлийг цолд оршуулсан гэх бөгөөд гэхдээ оршуулсан газрыг нууцалж, Каддафигийн гэр бүл болон түүний омгийн төлөөлөгчдөд ямар ч мэдээлэл өгөөгүй байсан юм.

 

Харин энэ сарын эхээр хотын нөлөө бүхий цэргийн зүтгэлтэн Мисурата Салах Бади хохирлыг нөхөн төлөх, эвлэрэх хөтөлбөрийн хүрээнд Ливийн дэглэмийн албаны этгээдүүдийн цогцосны үлдэгдлүүдийг омгийнхонд дамжуулан өгөх, оршуулсан газрыг зааж өгөхөд бэлэн байгааг мэдэгдэж байлаа.

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Муаммар Каддафигийн хүү Аль-Саадиг шоронгоос сулласан бөгөөд тэрбээр суллагдсан даруйдаа аюулгүй байдлаа бодолцон Турк улсыг зорьсон байна. Түүнийг 2014 онд Нигерийн тал хүлээлгэн өгсөнөөр Трипол хотын шоронд хорьж байв. Ливийн хэвлэлүүдийн мэдээлснээр, эцгийг нь суудлаас түлхэн унагасан 2011 оны бослоготой холбоотой гэмт хэргээс түүнийг цагаатгажээ.

 

Ливийн Ерөнхийлөгч асан Муаммар Каддафи найман хүүхэдтэй байсан. Нэг хүү нь эцгийнхээ хамт алагдсан бол өөр хоёр нь 2011 оны бослогын үеэр амиа алджээ. Өөр нэг хүү нь 2017 онд шоронгоос гарсан, одоо Ливид амьдарч байгаа бол түүний дараах хүү Ливаны шоронд хоригдож байгаа гэнэ. Харин үлдсэн хүүхдүүд нь Алжир, Оманд амьдардаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ