Вакцин тариулаагүй хүмүүст хөл хорио тогтооно

Австрийн канцлер Себастьян Курц энэ намар коронавирусийн халдвартай тэмцэх Засгийн газрын төлөвлөгөөгөө танилцуулсан талаар Регнум агентлаг мэдээлжээ.
"Хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай бол энэ нь бүх хүнд биш харин вакцин тариулаагүй хүмүүст л үйлчилнэ. Вакцин тариулсан хүмүүсийг цаашид хязгаарлалтад хамруулахгүй" хэмээн Австрийн канцлер мэдэгджээ.
Курцийн өгүүлснээр, хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, вакцинд хамрагдаагүй хүмүүсийг шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд оролцохыг нь хориглох гэнэ. Харин вакцинд хамрагдсан хүмүүс энэ төрлийн үйлчилгээ авахад нээлттэй байх аж.Мөн хүн амын бэлэн байдлыг дээшлүүлэх арга хэмжээг урьдын адил авах бөгөөд албан журмаар вакцинд хамруулахгүй ч "хяналтыг чангатгах ёстой" гэж Австрийн канцлер цохон тэмдэглэжээ.
Австрийн канцлер сургуулиудын хичээл танхимаар үргэлжилнэ гэж оцнолсон байна. Цаашид дахин цахимаар суралцаж, сургалтын хоцрогдол үүсгэхгүйн тулд ямар ч үнээр хамаагүй урьдчилан сэргийлэх ёстой гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ