Тахлаас ч өмнө Уханьд коронавирус судлах ажлыг АНУ санхүүжүүлж байжээ

img

АНУ коронавирусийг судлах ажлыг санхүүжүүлж, Уханийн вирус судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудад нийт 3 000 000 доллар зарцуулсан гэж Intercept сэтгүүлч мэдээлжээ.

 

Энэ сонин Хятадад хийсэн судалгааг Америк санхүүжүүлж байсныг батлах 900 хуудас материалыг олж авсан байна. Эдгээр баримтад олон мэдээлэл байхын дотор тухайлбал, сарьсан багваахайнаас хүнд вирус дамжих боломжтой эсэхийг судлахад зориулж  2014-2019 онуудад Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс тэтгэмж олгож байжээ. 

 

Баримт бичгүүдэд Ухань дахь судалгааны талаарх хэд хэдэн чухал мэдээлэл агуулагдаж байгаа гэнэ. "Энэ төсөл нь шинө өвчлөл бий болох голомтод (Ухань) халдвар тархах өндөр эрсдэлтэй газруудад (зэрлэг амьтан худалдаалдаг зах) эрсдэлт бүлгийн амьтдад (сарьсан багваахай) байх вирусүүдийн янз байдлыг судлах замаар амьтны коронавирус хүний биед хэрхэн нэвтэрдэгийг судлах зорилготой байсан" хэмээн  Intercept бичжээ.

 

Эндээс харахад, цар тахал лабораториас вирус алдагдсанаас үүдэлтэй байж болох талаар бодохоос аргагүй байдалд хүрч байна хэмээн сэтгүүлчид дүгнэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ