Эмнэлэг усанд автаж, олон хүн амиа алджээ

img

Мексикийн Идальго мужид эмнэлэг усанд автсаны улмаас хэвтэн эмчлүүлж байсан 17 хүн амиа алджээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, Мексикийн Тула хотод орших гол эргээ хальсны улмаас эмнэлэг усанд автаж, олон хүн амиа алджээ. Тэрбээр болсон үйл явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Түүнчлэн нам дор газар оршдог дүүргүүдийн оршин суугчдыг нэн даруй түр орогнох байр эсвэл байгалийн гамшгаас хол байх төрөл төрөгсөд дээрээ очихыг уриалжээ. "Бороо үргэлжлэн ороор байх тул Мексикийн хөндий даяар их хэмжээний үер нүүрлэсэн" хэмээн Андрес Мануэль анхааруулсан байна. 

 

Мексикийн Тула хотод үерийн бүсэд 2000 гаруй байшин байрлаж байгаа гэнэ. Байгалийн гамшгийн хор уршгийг арилгахад Үндэсний гвардын мянга гаруй цэрэг, зуу гаруй цагдаа, мөн олон арван аврагч ажиллаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ