ХӨСҮТ-д 24 цагаар ажиллах рентген амбулатори нээнэ

Коронавируст халдвар КОВИД-19 өвчний нөхцөл байдал хүндэрч, өдөрт батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон билээ. Иймд ХӨСҮТ-д 60 орыг дахин нэмэгдүүлж гаргана. Мөн 24 цагаар ажиллах ковидын шинжилгээний амбулатори бий болгохоор хэлэлцэж байна. Иргэдэд нэн шаардлагатай байгаа 24 цагаар ажиллах рентген амбулатори нээж ажиллуулах ажлыг зохион байгуулах менежментийг багийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан ХӨСҮТ дээр ажиллуулж байна.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ