Өчигдөр 9378 хүнд вакцин хийсэн бол өнөөдөр 7552 иргэнийг дархлаажуулна

Өчигдөр /2021.09.08/ нийслэлийн хэмжээнд I тунд 268, II тунд 939, нэмэлт сэргээх тунд 8171, нийт 9378 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2796 (23.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 62.783 (70.6 хувь), 16-17 насны 25.086 (74 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Харин өнөөдөр /2021.09.09/ Улаанбаатар хотод явуулын 1, суурин 61 цэгт 78 багийн 406 эмч, ажилтан ажиллаж, 7552 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ