Э.Цэндбаатарыг шөнө архи уусан хэмээн шигшээ багаас хаслаа

img

Монголын боксын холбоо саяхан ээлжит хурлаа хийж, удирдлагын багаа шинэчилсэн. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сонгогдож, гүйцэтгэх зөвлөл нь 19 гишүүнтэй болон өргөжсөн. Тэгвэл боксны холбооны шинэ удирдлагууд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт сахилгын шийтгэл оноосноор ажлаа эхэлжээ.

 

 

Монголын боксын холбооны удирдах зөвлөл өчигдөр орой цахимаар яаралтай хуралдаж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хассан шийдвэр гаргаснаа өнөөдөр танилцууллаа. Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан учраас Монголын боксын шигшээ багаас хасчээ. Мөн түүнийг ДАШТ-ий сорил тэмцээнд оролцуулахгүй юм байна. Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр "Э.Цэндбаатарын алдаануудыг уучилж болохгүй. Өмнө нь зөндөө уучилсан. Шигшээ багийн тамирчин шөнийн 02 цагт архи ууж, зодоон хийж болохгүй. Э.Цэндбаатараас үлгэр дууриал аваад явж байгаа олон залуус бэлтгэл хийж байна. Тэдэнд муугаар нөлөөлбөл яах вэ. Өндөр зэрэглэлийн тамирчдад арга хэмжээ авч чадахгүй хэрнээ залуучуудыг загнах ёсзүй байж болохгүй. Ямар ч гавьяат, хөдөлмөрийн баатар хариуцлагаа хүлээх ёстой. Цаашид боксын холбоо багш дасгалжуулагч, тамирчдад сахилга бат, хариуцлагыг хатуу тооцож ажиллана" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

М.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zuv ingej baij l Mongol arai tsegtserne
2021-09-09
Зочин:
Зөв ш дээ, шалдан нүцгэн явж балайраад
2021-09-09
Zuv zuv. Hen bugai ch baisan zohih shiitgelee hurteh yostoi.
2021-09-09