ШУУД: Өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авч байна
Эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна. Манай улсад нийт 3309 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвараар өвджээ. Сүүлийн өдрүүдэд халдварын давалгаа эхэлснээр өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авч байгааг мэдээлж байна.
Коронавирусийн дельта хувилбар жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү эрсдэлтэй байна. Ураг эндэх, дутуу төрөх эрсдэл их байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах, хүндрэлээс сэргийлэх найдвартай арга нь дархлаажуулалт юм. Манай улсад жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах журамтай. Жирэмсэн эмэгтэйчүүдэд файззер вакцин хийж буй юм.
Манай улс жилдээ 80 мянган эмэгтэй төрдөг. Одоогоор 40 мянган эмэгтэй төрөөд байна. Өнөөдрийн байдлаар нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Тиймээс дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ