Ч.Өнөрбаяр: Өнөөдрийн хууль тогтоогчдод шинжлэх ухааны тархи алга


АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шүүхийн шинэтгэлийн хуультай холбоотой Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед ҮХЦ-д тавьсан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзан, татаж авах хүсэлтээ ҮХЦ-д хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-ҮХЦ-ийн гишүүдийн шалгуур өндөр байх ёстой. Тэгж байж хуулийн шүүлтүүр явна. Хуулийг УИХ-ын гишүүд баталсан. Шүүхийн багц хуулийг баталсан олон гишүүд УИХ-д байгаа. Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг Ц.Элбэгдорж ганцаараа хийгээгүй. Тухайн үеийн парламентад, хуульчид оролцсон. Өнөөдрийн хууль тогтоогчдод шинжлэх ухааны тархи алга. Хуулийн алдааг бодлогоор залруулдаг гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ