
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг АТГ-ынхан энэ сарын 19-ны шөнө баривчилжээ.
Тус аймгаас гурван удаа улиран сонгогдсон Засаг дарга Ж.Баянмөнх нь Шивээговь сумын “Илчлэг шивээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг Өвөр монгол найз Түмэнбаяртаа өгөхөөр зүтгэжээ.
Үүнийгээ менежментийн гэрээ хэмээн тайлбарлаж байгаа ч хувьчлалын комисс болон доод тушаалтнуудаа зөвхөн Түмэнбаярт өг хэмээн сүрдүүлсэн ажээ.
Ж.Баянмөнхийн энэ үйлдвэл болон төсвөөс аймагт хуваарилсан их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэг нь нотлогдсон тул түүнийг ийн баривчилсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр одоо цагдан хорих төвд саатуулагдаж байгаа гэв.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ