АНУ-аас 50 ширхэг хиймэл уушги хандивлалаа

АНУ-ын Элчин сайдын яамнаас манай улсын Эрүүл мэндийн яаманд 50 ширхэг хиймэл уушгийг өнөөдөр хүлээлгэн өгөв. Эдгээр хиймэл уушги нь хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудад зориулагджээ. Өөрөөр хэлбэл эрчимт эмчилгээний сургалтад ашиглагдах аж.
Энэхүү нэмэлт тусламжийг олгосноор АНУ-аас Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад нь туслах зорилгоор олгосон нийт санхүүжилтийн хэмжээ 4 сая гаруй ам. доллар (11 тэрбум төгрөг) болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ