Путин амь эрсэдсэн сайддаа баатар цол нэхэн олгов
2021-09-10

Есдүгээр сарын наймны өдөр бусдыг аврах гэж байгаад амь эрсэдсэн Онцгой байдлын сайд Евгений Зиничевд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын баатар цол нэхэн олгожээ. 

 

"Армийн генерал Е.Н.Зиничевд Оросын Холбооны Улсын баатар цол олгох тухай тушаалд Ерөнхийлөгч гарын үсэг зурсан" хэмээн Кремлийн сайт дээр мэдээлсэн байна. Зиничевд "албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гаргасан баатарлаг, эр зориг, гавьяаных нь төлөө" баатар цол олгосон хэмээн онцолжээ 

 

Евгений Зиничев амь эрсэдсэн талаарх мэдээлэл есдүгээр сарын наймны өдөр гарсан. Сайд Зиничев Норильскд алдарт кинонайруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад амь эрсэджээ. Эмгэнэлт хэргийн улмаас найруулагч ч мөн амиа алдсан байна.

 

Болсон хэргийн дараа Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэн, нөхөж баршгүй гарз учирлаа хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын төрийн өндөр албан тушаалтнууд эмгэнэл илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин