УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв

img

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн нэг үзэл баримтлалтай ганц нам дангаар улс орныг удирдаж, иргэдээ хэлмэгдүүлж эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ныг төлөөлүүлэн энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарласан. Үүний дагуу УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга С.Одонтуяа болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүндэтгэл үзүүлж, улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагаанд оролцлоо.

 

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд 37 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Түүхийн энэ хар үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9, Монголын нийт ард түмний таван хувь нь хэлмэгдүүлэлтэд өртжээ.

Эх  сурвалж: АН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ