Томуугийн вакциныг өрхийн эмнэлгээр зохион байгуулна

Энэ жил томуугийн дархлаажуулалтыг 2 сарын өмнө эхлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Томуугийн вакцинд 2-11 насны хүүхдүүд, 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эхчүүд (14-36 долоо хоногтой) хамрагдах боломжтой.
Есдүгээр сарын 13-наас томуугийн вакцин эхэлнэ. Вакцин хоорондын зай 21 хоног байх шаардлагатай. Томуугийн вакциныг өрхийн эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн явуулын цэгүүдээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ