Төрийн албан хаагчид вакцинаас татгалзвал ажилгүй болно

АНУ-д коронавирусийн халдвар төдийлөн буурахгүй, энэ улс халдвар болон нас баралтын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм. Тиймдээ ч энэ улсын эрх баригчид аюулт өвчнөөс хамгаалах дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд албан журмаар вакцинд хамруулах шат дараатай арга хэмжээ авсаар байна. Энэ удаад, АНУ-ын холбооны төрийн албан хаагчдыг коронавирусийн вакцинаас татгалзвал ажлаас нь хална хэмээн сүрдүүлжээ.
"Та бүхэн засгийн газарт эсвэл засгийн газрын гэрээгээр ажилламаар л байгаа бол вакцинд хамрагдах ёстой" хэмээн Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн байна. Тэрбээр хүндэтгэх шалтгаангүйгээр вакцинаас татгалзсан албан хаагчдыг ажлаас нь халах эсэх талаар асуухад "тийм" гэж хариулжээ.
АНУ коронавирусийн халдвартай тэмцэх үүднэс эмч, цэргийн алба хаагчдыг албан журмаар вакцинд хамрууж байсан. Энэ нь хангалтгүй хэмээн үзэж цаашид хувийн байгууллагуудыг ч ажилтнуудаа вакцинд хамруулахыг шахан шаардахаар болсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ