Шинээр 3240 тохиолдол батлагдсаны 1705 нь Улаанбаатарт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа.
Өнөөдөр шинээр 3240 тохиолдол батлагдсаны 1705 нь Улаанбаатар хотод, 1535 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ өдөр халдварын улмаас 40-80 насны 14 хүн нас барлаа.
Өнөөдрийн байдлаар эмнэлэг 21 334 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 266 хүний биеийн байдал маш хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ