Өнөөдөр 7694 иргэнийг дархлаажуулна

Өчигдөр /2021.09.12/ нийслэлийн хэмжээнд I тунд 66, II тунд 247, нэмэлт сэргээх тунд 1708, нийт 2021 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2825 (23.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63.711 (71.7 хувь), 16-17 насны 25.359 (74.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Харин өнөөдөр /2021.09.13/ Улаанбаатар хотод суурин 48 цэгт 69 багийн 350 эмч, ажилтан ажиллаж, 7694 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ