Оюутнууд хичээлдээ явж эхэллээ

Өнөөдрөөс их дээд сургуулийн танхимын хичээл эхэлж байна. Коронавирусийн халдвараас шалтгаалан их, дээд сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нээс цахимаар эхэлсэн. Мөн хоёр дахь удаагийн Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдэд хичээлээс хоцрохгүй хамрагдах үүднээс танхимын хичээлийг хойшлуулаад байсан юм.
Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 88 их дээд сургуульд 147 293 оюутан суралцана. Их, дээд сургуульд нийт 11970 багш, ажилтан ажиллаж байгаа юм.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгөөд буй юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ