Б.Жаргалсайхан: Спиртын татварыг нэмж, ард түмнээ архидалтаас аваръя

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан үг хэлж, архины онцгой албан татварыг нэмэх саналыг УИХ-ын даргад тавилаа.
Тэрбээр “Бидний ажилд цар тахлаас илүү улс орон даяар хавтгайрсан архидалт саад болж байна. Бүгдээрээ энэ асуудлыг шийдэх үү. Ажил хийдэг хүн алга. Цалингаа аваад хоёр, гурван долоо хоногоор архидаад алга болчихдог. Архины онцгой татвар Герман улсад гэхэд манайхаас 60 хувиар илүү юм билээ. Улс орноороо хэдэн үеэрээ хавтгайрсан архичин болох нь. Хот, хөдөөгүй согтуу. Төрийн албан хаагчид нь амралт чөлөөт цагаараа энэ хэдэн уулын аман дахь амралтын газар согтуу. Үүнийг нэг тийш нь цэгцлэх цаг болсон, үүнээс ажлаа эхэлье. УИХ-ын даргад онцолж хэлье, спиртын онцгой татварын нэмэх хууль санаачилж, өнөө маргаашгүй яаралтай оруулж батлаач ээ” хэмээн өөрийн саналыг хэллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ