Шинээр 2351 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

img

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн статистик мэдээллийг гаргалаа. Өнөөдөр шинээр 2351 тохиолдол батлагдав. Үүний 1071 нь Улаанбаатарт, 1280 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ хугацаанд 21-80 насны 10 хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар 973 хүн нас бараад байна.

 

Эмнэлэгт 21 673 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 286 хүний биеийн байдал нэн хүнд байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ