Ирланд хүн амынхаа 89 хувийг дархлаажуулжээ

img

Ирланд улс 4.9 сая хүн амтай бөгөөд 12-оос дээш насны хүн амынхаа 89 хувийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулжээ. Энэ талаар Ирландын Европын асудал эрхэлсэн сайд Томас Бернс мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.

 

Сайд Бернсийн өгүүлснээр, Иралндын 12-оос дээш насны хүн амын 89 хувь нь хамгийн багадаа вакцины эхний тунд хамрагдсан  гэнэ. Тус улсад боловсролтой хүмүүсийн эзлэх хувь өндөр тул Ирландад дархлаажуулалтын хувь ийм өндөр байгаа гэж Бернс онцолжээ. 

 

Энд дуулгахад, хүн амын дархлаажуулалтын төвшин өндөр байгаа орнуудад халдварын тохиолдол урьдын адил өссөөр байгаа юм. Гэхдээ цар тахлын эхний давалгаануудын үеийнхтэй харьцуулахад нас баралт бага байгааг эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ