Грект вакцин тариулаагүй хүмүүст шинэ хязгаарлалт үйчилнэ

img

Грек улс коронавирусийн вакцинд хамрагдаагүй хүмүүст тавих хязгаарлалтуудаа есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэнчангатгасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакцинд хамрагдаагүй хүмүүс өнөөдрөөс эхлэн нийтийн хоолны газар, үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх хориотой, харин бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчих бол коронавирусийн PCR шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ. Ийм шаардлагууд жуулчдад ч хамааралтай аж. 

 

Эрх баригчдын мэдэгдсэнээр, энэ нь коронавирусийн дөрөв дэх давалгаатай тэмцэхэд нэн шаардлагатай юм байна. Мэргэжилтнүүд энэ сарын сүүлээр халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн ачаалал эрс өснө гэж анхааруулсан тул ийм арга хэмжээ авахаар болсон байна. Түүнчлэн уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулж буй өвчтөнүүдийн 90 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ