Путин Сирийн Ерөнхийлөгч Асадтай хэлэлцээ хийв

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нарын уулзалт есдүгээр сарын 13-ны даваа гарагт Москва хотноо болжээ. Башар Асад Орост айлчлах талаар урьдчилан зарлаагүй бөгөөд хоёр орны төрийн тэргүүний уулзалтын талаарх мэдээллийг есдүгээр сарын 14-ний өдөр Кремлийн цахим хуудас дээр мэдээлсэн байна.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Путин хэлэлцээрийн үеэр Асадыг улс төрийн өрсөлдөгчидтэйгээ хэлэлцээ хийхэд олон зүлийг хийж байгаагийн дээр хүмүүс түүнд итгэдэг, "өмнөх жилүүдийн хүндрэл, эмгэнэлт явдлуудыг үл харгалзан" хэвийн амьдралд эргэн орж байгаа нь Асадтай холбоотой гэж хүмүүс үздэг хэмээн онцолжээ.
Түүнчлэн Сирийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр тус улсын нутаг дэвсгэр дээр гадаадын цэргийн хүчин байсаар байгаа нь томоохон асуудал гэж Путин мэдэгдсэн байна. Түүнчлэн хамтын хүчин чармайлтаар Сирийн ард түмэнд "хөл дээр нь босоход нь" тусална гэж найдаж байгаагаа Оросын Ерөнхийлөгч илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ