Гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг хориглов

img

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг амьтад дээр туршихыг хориглох тухай хуулийг Мексикийн сенат санал нэгтэй дэмжжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Мексикийн эрүүл мэндийн хуулинд оруулсан нэмэлтэд зааснаар, тус улсад амьтад дээр туршсан  эсвэл амьтад дээр туршсан найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хоригложээ.

 

Ийм шийдвэр гаргаснаар Мексик улс амьтдын эрхийг хамгаалах тал дээр томоохон алхам хийсэн дэлхийн 41 дэх улс болж байна. Өмнө нь амьтад дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршихыг дэлхийн 40 орон, Бразилийн 10 муж, АНУ-ын долоон муж хуулиараа хориглосон юм.

 

Энд дуулгахад, дэлхий даяар амьтдыг төрөл бүрийн туршилтад ашигласан хэвээр байна. Их сургууль, эмнэлэг, эмийн компаниуд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрүүд гээд амьтдыг олон салбарт ашигладаг аж. Жил бүр 100-150 сая сээр нуруутан амьтад туршилтад орсноор үхдэг гэсэн тоо баримт бий. Ихэнх амьтдыг туршилтад ашигласны дараа унтуулдаг тариа хийдэг байна. Лабораторийн амьтдын ихэнхийг тусгайлан үржүүлдэг бол байгалиас барих, амьтдын асрах байрнаас ч туршилтад орох амьтдыг авдаг аж. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ